Энэхүү хичээл нь тус бүр 1 кредитээр докторын суралцах хугацааны 3 жил тасралтгүй орно. Үүнд эхний жилд докторын оюутанд өөрийн судалгааны ажлын чиглэлээ сонгох үүднээс эрдэм шинжилгээний өгүүлэл унших, судалгааны чиглэл, сэдвээ сонгох, өөрийн чиглэлийн хүрээнд судалгааны ажлыг анхдагч болон хоёрдогч хэл дээр унших, бусдад тайлагнах, илтгэх, судалгааны ажлаа төлөвлөх ур чадварт суралцана. Хоёр дахь жилд докторын оюутан нь судалгааны ажлаа гүйцэтгэх, гарсан үр дүнг боловсруулах, учир шалтгааныг буулган тайлбарлаж, тохирох аргаар бусдад тайлагнах, илтгэх, бусад судлаачдын үр дүнтэй харьцуулан дүгнэх зэрэг судалгааны чадварыг эзэмших болно. Сүүлийн 3 дахь жилд докторын оюутан нь судалгааны үр дүнгээ хэвлэн нийтлүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадвартай болно.