Монголоор: Хятадын түүхэнд нийт хорин дөрвөн төрт улс оршин тогтносон бөгөөд эрт, дундад, орчин үе хэмээн хуваан үздэг. Эртний улс болох Шя (НТӨ 2070-1600) улсын түүхийг ихэнх түүхчид домгийн эрин үе хэмээн үздэг бөгөөд энэ нь шинэ чулуун зэвсгийн үед холбогддог. Шан улс ( НТӨ 1600-1046 ) Шя улсын дараа хятадын нутагт тогтнож улмаар Жоу улс бий болсон. Жоу улс (НТӨ 1046-256) нь баруун зүүн хэмээн хуваагддаг ба Зүүн Жоу улс Хавар намар, Байлдаант улсуудын үед хуваагдан оршиж байлаа. Дундад үе нэгдсэн төрт улс болох Чинь (НТӨ 221-НТӨ 207) гүрнээс эхтэй бөгөөд түүний дараа гарч ирсэн Хань (НТӨ 206- НТ220 ) гүрний үед тогтоосон засаглалын арга барил, тогтолцоо хятадын хамгийн сүүлчийн эзэнт улс болох Чин (1644–1912) гүрний үеийг дуустал нийт 2000 жилийн хугацаанд үргэлжилсэн юм. Орчин үеийн түүх Хар тамхины дайн буюу 1840 оноор эхэлдэг ч БНХУ байгуулагдсан оноор албан ёсоор эхэлдэг. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар хятадын шинэ үеийн түүх эхэлнэ.