Гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх аргачлал хичээлийн хүрээнд гэрээний төсөл боловсруулах үе шатуудын талаар магистрын сургалтын оюутнуудад мэдлэг олгоно. Гэрээний талуудын хооронд ирээдүйд үүсэх үүргийн эрх зүйн харилцааг хуулийн хүрээнд зохицуулахын тулд гэрээний төсөл боловсруулах үе шатуудаас гадна холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэх аргачлал эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Энэ хичээлийн агуулга нь хууль тогтоомжийн хэрэглээг бататгах, гүнзгийрүүлэх, практик жишээн дээр хэрэглэх аргачлалыг сайтар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Гэрээний төсөл боловсруулахаас гадна гэрээг байгуулахын тулд хэлэлцээр хийх арга тактик чухал ач холбогдолтой байдаг учир суралцагсдад хэлэлцээр хийх аргачлалыг эзэмшүүлэх нь хичээлийн агуулгын томоохон хэсгийг бүрдүүлнэ.