- Монгол: Энэ хичээлийн хүрээнд “захиргааны эрх зүйн харьцуулсан судалгаа” сэдвээр Монгол улсын захиргааны эрх зүйн өнгөрсөн болон өнөөгийн хөгжлийг дараах байдлаар харьцуулалт хийнэ: • Социалист эрх зүйн бүлийн захиргааны эрх зүй: 1992 оноос өмнөх Монгол улсын захиргааны эрх зүй, Хятад болон зүүн европын орнуудын/пост социалист/ захиргааны эрх зүйн хөгжлийн чиг хандлагын талаар; • Эх газрын эрх зүйнбүлийн захиргааны эрх зүй: 1992 оноос хойшхи Монгол улсын эрх зүй захиргааны эрх зүйг ХБНГУ болон бусад эх газрын эрх зүйн бүлийн орнуудын захиргааны эрх зүйтэй харьцуулалт хийнэ; • Англи-саксоны эрх зүйнбүлийн захиргааны эрх зүйн онцлог, нөлөөлөлийн талаар судална. - Захиргааны процессын эрх зүйн суурь ойлголт дээр тулгуурлан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг зүй тогтол, харилцан хамаарлын асуудлыг: • Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг төлөөлүүлэн гүйцэтгэж болохгүй ажиллагаа гэсэн 3 хэсэгтхуваан авч үзнэ.