ОюутанНэвтрэх

МУИС · ХЗС

Харьцуулсан эрүүгийн эрх зүй

3 кредит

Харьцуулсан эрүүгийн эрх зүйн хичээлийн агуулга нь тухайн судлагдахууны үндсэн ойлголт, институц хандлагыг тусгах бөгөөд энэ хүрээнд хамаарагдах мэдлэг, чадварыг тодорхой зохион байгуулалттайгаар олгоход чиглэгдэнэ. Гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомж, түүний бүтэц, зарчим, эх сурвалж, тогтолцоог харьцуулж авч үзэх бөгөөд гэмт хэргийн ойлголт, ангилал, бүрэлдэхүүн болон ялын үндэслэл, тогтолцоог харьцуулсан судлалын үүднээс судлан тодорхойлоход чиглэгдэнэ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд эрүүгийн эрх зүйн хөгжлийн тэргүүлэгч хандлагыг тодорхойлж буй Герман, Франц, АНУ, Япон, Канад, Швед, Норвеги, Австрали, ОХУ, Хятад, Өмнөд Солонгос зэрэг зарим орны эрүүгийн эрх зүйн онцлогийг тухайлан тодруулж судлана. Ялын төрлүүдээс цаазаар авах ял, хорих ял болон хорихоос өөр төрлийн ялыг харьцуулсан судалснаар тэдгээрийн нийтлэг жишгийг хичээлийн гол агуулга оршино.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух