Гадаад зах зээлийн шинжилгээ хичээлээр оюутан сурагчдад гадаад зах зээлийн талаар мэдээлэл цуглуулах, шинжилгээ хийх онолын болон практик арга зүй, механизмыг эзэмшүүлэн үүн дээрээ тулгуурлан бизнесийн байгууллагын олон улсын зах зээлийн судалгааг хийж, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх ур чадварыг олгоход оршино. Мөн энэ хичээлийг үзсэнээр оюутан мэдээлэл цуглуулах орчин үеийн арга хэрэгслүүдийг судлан эзэмшиж, интернетийн мэдээллийн санд хайлт хийж, мэдээлэл олж авах өндөр ур чадварыг эзэмших юм. Гадаад зах зээлийн талаар мэдлэг олж авах орчин үеийн хандлагууд, зах зээлийг тандан шинжлэх онолын арга зүй, аргачлалууд, зах зээлийн мэдлэг зэрэг ойлголтуудын талаар онолын түвшинд системчлэн судална. Тухайлбал энэ хүрээнд олон улсын зах зээлийн судалгааны эх үүсвэр, онцлог, зах зээлийн чанарын судалгааны үндэслэлүүд, универсализм ба онцгойрлын хамаарал, зах зээлийн мэдлэг цуглуулах 3 үндсэн арга, зах зээлийн мэдлэгийн зарчим зэргийг бодит практик дээр тулгуурлан тайлбарлаж, интернетийн орчинд шууд ажиллах байдлаар мэдлэгийг батжуулах юм.