Гадаад худалдааны бараа эргэлтэд гаалийн бүрдүүлэлт хийхэд тухайн барааны үнийг тодорхойлж үнэлгээ хийх хэрэгцээ, шаардлага үүсдэг. Хичээлийн агуулга нь өгөгдсөн сэдвийн хүрээнд гадаад худалдааны барааны үнэ бүрдэл, бараа нийлүүлэх нөхцөл (Инкотермс), импортын болон экспортын барааны гаалийн үнэлгээний арга, гаалийн үнийг шалгах аргачлал, хэлцлийн үнэд нэмэгдэх, хасагдах зардал, харилцан хамааралтай талуудын хэлцэл, үнийн мэдээллийн сан болон гаалийн албан татвар ногдуулах тухай ойлголт, түүнийн төрөл болон гаалийн үнэлгээний луйвар, гаалийн татварын орлогоос санаатай болон санамсаргүй зайлсхийх нөхцөл, үүнээс үүсэх эрсдэл, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжийг судлах болно.