ОюутанНэвтрэх

МУИС · ХЗС

Нотолгооны онол, арга зүй (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа )

3 кредит

Нотолгооны онол, арга зүй хичээлийн агуулга нь нотолгооны процессын арга зүйн үндсэн ойлголт, институц хандлагыг тусгах бөгөөд энэ хүрээнд хамаарагдах мэдлэг, чадварыг системтэйгээр олгоход чиглэгдэнэ. Гэмт хэргийн нотолгооны гол судлагдхуун болох хэргийн үнэнийг тодоройлох, тогтоох үйл ажиллагааны танин мэдэхүйн онол, арга зүйн зарчим, түүхэн хөгжил, Монголыг болон Гадаадыг зарим улсуудын эрүүгийн процессын хууль тогтоомж, эх сурвалжид тусгагдсан байдлыг авч үзнэ. Түүнчлэн дэлхийн дахинаа эрх зүйн системийн өнөөгийн зонхилох хандлагыг тодорхойлж зарим орнуудын (ОХУ, Герман, Франц, АНУ, Англи,, Австрали, Япон,Өмнөд Солонгос г.м) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дэх эрүүгийн хэргийн нотолгооны онцлогыг тодруулж судлана. Хэргийг үнэн зөвөөр нотлон тогтоож, шийдвэрлэхэд тавигдах шаардлага, нөхцөл, арга механизмын орчин үеийн хандлагыг тодорхойлох, түүнийг боловсронгуй болгох асуудлыг судалснаар энэ хичээлийн гол агуулга илэрхийлэгдэнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ