Энэ хичээлээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийн асуудал ямар хамаарал, учир холбогдолтой болохыг эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухааны үүднээс судалж эзэмшинэ. Уг хичээлээр эрүүгийн процессын албадлагын арга хэмжээг хэрэглэх үед хүний эрхийн стандарт, шаардлагыг хангах асуудлыг сэжигтэн, яллагдагчийн эрх, үүрэгтэй холбон авч үзэхээс гадна гэрч, хохирогчийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, байцаалт, нэгжлэг, үзлэг, шинжилгээ хийх үеийн хүний эрхийн нөхцөл зарчмыг судална. Түүнчлэн баривчлах, цагдан хорих ажиллагаанд сэжигтэн, яллагдагчийн эрхийг хүний эрхийн шаардлагад нийцүүлж хангах асуудлыг судлахад чиглэгдэнэ. Үүний зэрэгцээ эрүүгийн процесст хамаарах хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийг нийтлэг жишиг, түгээмэл хандлага талаас судлана.