ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Хүн ам зүйн шинжилгээ

3 кредит

Төрөлт, нас баралт нь хүн ам зүйн судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг судалгааны чиглэлүүд юм. Төрөлт, нас баралт нь хүн амын ердийн өсөлтийг тодорхойлох ба хүн амын тоо хэмжээнд нөлөөлөөд зогсохгүй нас, хүйсийн бүтцэд нөлөөлдөг. Төрөлтийн шинжилгээ нь төрөлтийн талаарх тоо мэдээлэл, төрөлтийн үндсэн үзүүлэлтүүд, хэмжүүр, стандарчлал хийх арга, төрөлтийн дараалал тооцох арга техникүүдийг багтаадаг. Түүнчлэн нөхөн үржихүй болон үелрэл хэмжээст үзүүлэлтийг тооцох арга аргачлалыг хамруулна. Нас баралтын шинжилгээнд хүн амын нас баралт, эрүүл мэнд, хүйс, насны бүлэг дэх нас баралтын хүн ам зүйн болон нийгэм эдийн засгийн ялгаатай байдлын талаар авч үзнэ. Нас баралтын шинжилгээ нь нас баралтын талаарх тоо мэдээлэл, нас баралтын үндсэн үзүүлэлт, хэмжүүр болон стандарчлал хийх арга техникүүдийг багтаадаг. Түүнчлэн дундаж наслалт, насжилтын хүснэгт зохиох арга техникийг авч үзнэ. Төрөлт, нас баралтын шинжилгээ нь хүн ам зүйн мэдээллийн эх үүсвэр, хэмжүүр, арга аргачлалыг ашиглан хүн ам зүйн хүчин зүйлсийн түвшин, хандлага, өөрчлөлтийг судална.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух