Уг хичээлээр хүн амын мэдээллийн эх үүсвэрүүдийг үнэлэх, засварлах арга техникүүд ялангуяа, Нэгдсэн Үндэсний байгууллагаас боловсруулсан хүн ам зүйн арга загваруудыг танилцуулна. Хүн амын дундах төрөлт, нас баралтыг шууд болон шууд бусаар тооцох арга техникүүд болон хүн амын загваруудыг ашиглана. Насжилтын хүснэгт, нас баралтын мэдээллийн чанарын үнэлгээ, нас баралтыг тооцох шууд бус аргуудыг танилцуулна. Хүн ам зүйн зарим нэгэн шууд аргуудыг мөн судална. АНУ-ын Тооллогын Товчооноос гаргасан хүн амын мэдээллийн шинжилгээний автомат хүснэгт PAS, НҮБ-ын нас баралтын шинжилгээний багц программ MORTPAK–г ашиглана.