ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Бүс нутгийн хөгжил ба төлөвлөлт

3 кредит

Бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлал гэдэгт ихэвчлэн эдийн засгийн үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр, хүн амын байршилтай холбогдуулан төр засгаас авч хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээг ойлгодог. Бүсчилсэн хөгжлийн бодлогын зорилгыг бүс нутгийн нөөцийг үр ашигтай хуаарилж, үндэсний болон тухайн бүс нутгийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх ашиг сонирхолын оновчтой хослол гэж ойлгож болно. Энэхүү бодлого нь маш олон төрлийн зорилт, зорилгын нийлбэр цогц байдаг бөгөөд тухайн улс, бүс нутгийн байдалд зохицсон хэдэн ч хувилбартай байж болно. Аливаа улс орнуудад хэрэгжүүлж ирсэн бодлогын нийтлэг хандлага нь эдийн засаг, нийгмийн, дэд бүтцийн хөгжлийг ойролцоо түвшинд хүргэх замаар хүн амынхаа амьдрах, ажил эрхлэх, эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг нутаг дэвсгэрийн нийт хэмжээнд харьцангуй жигд бүрдүүлэх явдал юм. Бүс нутгийн хөгжил нь эдийн засгийн, засаг захиргааны, удирдлагын, эрх зүйн гэсэн зарчмуудтай байдаг. Бүс нутгийн хөгжлийн хүчин зүйлст үйлдвэрлэл, нөөц, нийгэм, улс төрийн цогц хүчин зүйлүүд орно. Бүсчлэлийг тогтооход эдгээр хүчин зүйлсийг нэг бүрчлэн анхаарах хэрэгтэй. Бүсчлэлийн хэлбэрийн түгээмэл нь засаг захиргааны ангилал юм. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт нь бүсчлэлийн хэлбэрийг оновчтой сонгон тогтоох нэг нөхцөл болдог. Зарим улс орнуудад төлөвлөлтийн бүсчлэл гэдгийг өргөн хэрэглэдэг. Энэ нь хуучин засаг захиргааны хуваарийг өөрчлөхгүйгээр шинэ бүсүүдийг бий болгох явдал юм. Эдийн засгийн бүсчлэл гэдэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчилж, бүсчилсэн хөгжлийн шаардлагыг илүү бодитой тусгасан нутаг дэвсгэрийн шинэ зохион байгуулалтаар солих үйл явц юм.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух