ОюутанНэвтрэх

МУИС · МТЭС

Сенсор ба интерфэйсийн техник

3 кредит

Энэ хичээлийн хүрээнд температур, даралт, хөдөлгөөн гэх мэт төрөл бүрийн сенсоруудын ажиллах физик шинж чанарыг ойлгох, сенсорын чухал техникийн үзүүлэлтүүд болон сенсорыг ашиглахдаа хэрхэн калибрац хийхэд суралцана. Мөн сенсор болон микроконтроллер хоорондын интерфэйс (тухайлбал UART, ISP, TWI), интерфэйсийн хэлхээнүүд (тухайлбал өдөөгч хэлхээ, аналог-тоон хувиргуур, өсгөгчийн хэлхээ), холболтын протоколуудтай танилцаж ашиглаж сурна. Үүнээс гадна орчны хяналтын систем зэрэг олон төрлийн сенсоруудаас бүрдсэн систем хийхэд суралцана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух