Энэхүү хичээлийг судласнаар Microsoft Windows сервер үйлдлийн системийн талаар дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй болно. Хичээлээр сервер үйлдлийн системийг ашиглан сүлжээний тохигоо хийж сурах мөн сервер системүүд болох вэб, домайн, файл, и-мэйл, гарцын болон урсгалын сервер, Active directory Domain service ашиглан хэрэглэгч, группүүдийг зохион байгуулах, төвлөрсөн удирдлага тохируулах засварлах чадвартай болно. Мөн Microsoft Windows сервер менежент, сервер хяналтын систем, update менежмент зэргийг дунд түвшний сүлжээний хувьд хийх чадвартай болно