Мультимедиа дохио боловсруулалт нь аудио дохио боловсруулалт, дүрс боловсруулалт зэрэг олон төрлийн хэрэглээтэй. Энэ хичээл тоон дүрсийн талаар, тоон дүрс боловсруулалтын хэрэглээ, дүрс сайжруулах олон аргууд, дүрс таних гэх мэт тоон дүрс боловсруулалтын олон аргуудыг агуулах ба мөн аудио, видео боловсруулалтын үндэс, видео кодлолын үндэсийн талаарх ерөнхий агуулгыг хамарна. Энэ хичээл нь лекц, лаборатори гэсэн хэлбэрээр явагдах бөгөөд лабораторийн ажлыг оюутан бүр тусдаа гүйцэтгэж хийсэн ажлаа хамгаална