ОюутанНэвтрэх

МУИС · Эс

Экологи ба тогтвортой хөгжил

3 кредит

Байгаль хамгаалах систем хичээл нь байгаль орчны талаар ерөнхий мэдлэг дээр тулгуурлан байгаль орчныг хамгаалах Монголын уламжлалт болон орчин цагийн арга хэрэгсэл, эдгээр аргуудын хэрэгжилтийн байдал, давуу ба сул тал, байгаль орчныг хамгаалахад анхаарах зүйлс, мөн байгаль хамгаалах чиглэлээр төр засгийн зүгээс баримталж буй бодлогын талаар заах онол, семинарын хичээл юм. Хичээл лекц, семинарын байдлаар явагдана. Лекцийн хичээлийн хүрээнд: Байгаль хамгаалалын онолын үндэс, судалгааны арга; Монголчуудын байгаль хамгаалах уламжлал; Байгаль хамгаалалын менежментийн үндсэн асуудлууд; Цөлжилтөөс хамгаалах, тэмцэх менежментийн үндэс; Усны нөөц баялагийг зохистой ашиглаж хамгаалах; Амьтны аймаг түүнийг зохистой ашиглаж хамгаалах; Хөдөө аж ахуй ба байгаль хамгаалал; Экологи байгаль хамгаалалын эрх зүйн үндэс, Байгалийг технологийн аргаар хамгаалах идэвхитэй зарчим, байгалийг эдийн засгийн аргаар хамгаалах төрийн механизм зэрэг сэдвүүдээр лекц уншина. Семинарын болон оюутнуудын бие дааж явуулах хичээлийн хүрээнд: Экологи байгаль хамгаалалын эрх зүйн харилцаа; Байгалийн нөөцийг өмчлөх эрх; Олон улсын экологи байгаль хамгаалалын эрх зүйн асуудлууд; Ойн баялагийг зохистой ашиглаж хамгаалах; Газар, түүний хэвлий баялагийг зохистой ашиглаж хамгаалах; Биологийн олон янз байдал, түүнийг хамгаалах; Биологийн төрөл зүйлийн үнэ цэнэ, эдийн засгийн ач холбогдол; Байгаль орчны ёс зүй; Байгаль хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлого зэрэг сэдвүүдийг судалж, өөрсдийн дүгнэлтийг хийн багш болон өөрийн ангийнхандаа тайлан тавина.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух