ОюутанНэвтрэх

МУИС · Зс

Экономиксийн үндэс

3 кредит

Микро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд микро эдийн засагт шийдвэрлэдэг
 үндсэн асуудлууд, ойлголтуудтай танилцана. Зах зээлийн тэнцвэр хэрхэн
 тогтдог, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүдийг
 бүтээгдэхүүний шинж чанар, онцлогоос хамааруулан тодорхойлж чаддаг болно.
 Пүүсийн онолын хүрээнд урт ба богино хугацаа, зардлуудын ангилалуудтай
 танилцана. Ашгийн тооцоог хийж чаддаг болно. Бүтээгдэхүүний болон хүчин
 зүйлсийн зах зээлүүд, тэдгээрийн өрсөлдөөний хэлбэрүүд, тухайлбал төгс ба
 төгс өрсөлдөөнт зах зээлүүд, тэдгээрт үнэ тогтох онцлогуудыг зах зээл тус
 бүрд нарийвчлан судална. Эцэст нь зах зээлийн гажуудал, төрийн зайлшгүй
 оролцооны талаар авч үзнэ.
 Макро эдийн засгийн онол бүлгийн хүрээнд Үндэсний Тооцооны Системээр макро
 эдийн засгийн агрегат үзүүлэлтүүдийг хэрхэн тооцоолдог аргуудыг судална.
 Нийт эдийн засгийн тэнцвэрийг энгийн шугаман загварууд ашиглан
 тодорхойлно. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоог,
 үүнд, эдийн засгийн мөчлөг, инфляци, ажилгүйдэл зэргийг авч үзнэ. Мөнгөний
 болон сангийн бодлогуудын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг
 хэрэгжүүлэх арга замуудыг авч үзнэ. Эдийн засгийн өсөлтийг хэмжих хэмжүүр,
 улс орнуудын хөгжлийн ялгаатай байдлыг энгийн түвшинд судална. Түүнчлэн,
 эдийн засгийн гадаад эдийн засагтай хийж буй төлбөр тооцоог хэрхэн
 бүртгэдэг, энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй байдаг зэргийг онолын үүднээс
 авч үзнэ. Монгол улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийн динамикийг
 харгалзах сэдэв тус бүр дээр харьцуулан судална.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ