Ногоон эдийн засаг ба ногоон хөгжлийн бодлогын судлах зүйл, ач холбогдол, энэхүү ойлголт бий болсон түүх, үндсэн зарчмыг тайлбарлана. Улмаар ногоон хөгжил, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлт, ногоон өсөлт, тэгш хүртээмжтэй ногоон өсөлт, ногоон санхүүжилт, ногоон барилга, экосистемийн үйлчилгээ, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, байгалийн капитал, байгалийн капиталд хөрөнгө оруулахын ач холбогдол, ногоон сангийн бодлого, түүний арга хэрэгслүүдийн талаар судална.