Оюутан дараах сэдвүүдийн хүрээнд хичээлийн агуулгыг багтааж судална. Үүнд: Олон улсын худалдааны үндсэн сонгодог загварууд, худалдааны нөхцөл, Хекшер-Оолины онол ба түүний өргөтгөлүүд, Олон улсын худалдаа, төгс бус өрсөлдөөн ба өргөжилтийн үр ашиг, Олон улсын худалдааны бодлого, түүний арга хэрэгслүүд сэдвүүдээр хичээлийн эхний хэсгийг судлах бол хичээлийн хоёр дахь гол хэсэгт Төлбөрийн баланс, валютын ханш, гадаад валютын зах зээл, валютын ханшийг тодорхойлох хөрөнгийн хандлагаарх хөрөнгийн эрэлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс (эрсдэл, зээлийн хүү, хөрөнгийн үр өгөөж г.м)-ийг судалж тус зах зээлийн тэнцвэрийг тодорхойлж, уг тэнцвэрт зээлийн хүү хэрхэн нөлөөлөхийг судална.