Энэ хичээлээр оюутан хөгжиж буй орнуудын (ХБО) макро эдийн засгийн гол гол асуудлын учир шалтгааныг нарийвчлан судална. Хичээл таван хэсэгтэй. Нэгдүгээрт, ХБО-дын макро эдийн засгийн хөгжлийн глобал хандлага, хөгжлийн макроэкономиксийн судлах зүйл, зорилгыг тодорхойлно. Хоёрдугаарт, зах зээлийн бүтэц ба макро эдийн засгийн харилцан хамаарлыг гүнзгийрүүлэн судална. Гуравдугаарт, ХБО-дын богино хугацааны макро эдийн засгийн бодлогод анхаарал хандуулна. Дөрөвдүгээрт, ХБО-дын гадаад өр, капиталын урсгал, өрийн хямралыг шинжилнэ. Тавдугаарт, өсөлт, бүтцийн шинэчлэл, улс төрийн эдийн засгийн ухаан гэх зэрэг олон улсын хийгээд макро эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ.