Хичээл үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Эхний (буюу онолын) хэсэгт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн зардал, ашгийг хамгийн их байлгах нөхцөл, орц ба гарцын оновчтой сонголт, хэрэглэгчийн сонголт, эрэлт ба нийлүүлэлт, зах зээл, өрсөлдөөнт фермерүүд, зах зээлийн хүч, хөдөө аж ахуй ба глобал эдийн засгийн тренд, хөдөө аж ахуй ба хүрээлэн буй орчны харилцан хамаарлыг тайлбарлана. Дараагийн хэсэгт хөдөө аж ахуйн эдийн засгийн хөгжил, эдийн засагт хөдөө аж ахуйн үүрэг, Монголын хөдөө аж ахуйн бодлого, хөдөө аж ахуйн тэдгээрийн үр нөлөөг олон улсын болон Монгол улсын жишээн дээр тайлбарлана. Хичээлийн сүүлийн хэсэгт татварын дарамт, татварын төрөл ба бодлого, оптимал татварын тогтолцоо, улмаар төсвийн тэнцэл, засгийн газрын өрийн асуудлыг хамарна. Төсвийн зарлагын хөтөлбөрүүд болон татварын бодлогыг задлан шинжлэхдээ үр ашиг болон тэгш байдалд үзүүлэх нөдөө, энэ хоёрын харилцан хамаарлыг (efficiency and equity trade-off) чухалчилна. Бүх асуудлыг Монгол улсын жишээн дээр үндэслэж тайлбарлана.