ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Монголын эдийн засаг

2 кредит

Оюутнууд макроэкономиксийн шинжилгээ, ахисан түвшний эконометриксийн хичээлийг үзсэн байх шаардлагатай. Энэ хичээл нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи үед илүү анхаарал хандуулна. Хичээлээр оюутнуудад монголын эдийн засгийн талаарх тоон өгөгдлийн эх сурвалжуудыг танилцуулж, эдийн засгийн хандлагын талаар мэдээлэл өгч, эдийн засгийн гол бодлогуудын талаар шинжилгээ хийлгэнэ. Түүнчлэн монголын эдийн засаг, эдийн засгийн бодлого, тэдгээрийн нөлөөллийг судалсан томоохон ажлуудыг танилцуулна. Хичээлийн хүрээнд хөгжлийн бодлого, төсвийн бодлого, мөнгөний бодлого, валютын ханш, гадаад сектор, эдийн засгийн прогноз хийхэд ашигладаг гол загварууд зэргийг судална.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух