Магистрант, докторантууд сонгодог шугаман регрессийн загварын үнэлгээг эконометриксийн үндэс хичээлийн түвшингөөс ахиулж хамгийн бага квадратын үнэлэгч (ХБКҮ) (estimator)-ын гаргалгааг матрицан бичиглэлтэй хэлбэрт үзнэ. Ийнхүү үзэх нь цаашид Gauss болон Matlab гэх мэт эконометрикийн програм дээр програм бичиж сурахад дөхөмтэй. Улмаар ХБКҮ-ын шинж чанарыг Х буюу үл хамаарах хувьчагч нь детерминистик болон стохастик байх 2 тохиолдолд тайлбарлана. Түүнчлэн, ХБКҮ бүрийг статистикийн хувьд ач холбогдолтой эсэхийг шалгах t болон F шинжүүрүүдтэй танилцана. ХБКҮ-ын Гаусс-Марковын теоремоос гадна, хетероскедастисти болон серийн корреляцийн алдааг хэрхэн шийдвэрлэх талаар үзнэ. Шугаман регрессийн загварын хүрээнд хийх дасгал ажлуудыг Eviews програм ашиглан бичиж гүйцэтгэнэ. Шугаман регрессийн загвараас гадна шугаман бус регрессийн загвартай товч танилцах бөгөөд эдгээр 2 загваруудын үнэлгээтэй зэрэгцүүлээд инструмент хувьсагчийн үнэлгээний арга техникийг энгийн түвшинд үзнэ. Энэ хичээлийн хүрээнд ахисан түвшинд судлах сэдвүүд нь хязгаарлагдмал хамааран хувьсагчийн загвар, дискрет хамааран хувьсагчтай загварууд болох пробит болон логит загваруудтай танилцана.