ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Тоглоомын онол*

3 кредит

Тоглоомын онол нь матрицан тоглоом, тэг болон тэг биш нийлбэртэй тоглоом, тасралтгүй ба давталттай тоглоом, дараалласан тоглоом зэргээс бүрдэнэ. Тоглоомын онолыг судлахад эмээлийн цэг, хожил, Нэшийн тэнцвэр, Бетранд болон Стакелбергийн тэнцвэр, мөн минимакс, максимин зэрэг ойлголтуудыг ашиглана. Матрицан тоглоом ба шугаман програмчлалын холбоо, матрицан тоглоомыг шугаман программчлалын бодлого руу шилжүүлэх аргыг судалж эзэмшсэнээр уг бодлогыг шугаман програмчлалын бодлогыг бодох симплекс араар шийднэ. Мөн бодлогыг бодох хэрэглээний програмуудтай танилцаж, далагжина. Матрицан тоглоомын цэвэр ба холимог стратеги, эмээлийн цэг оршин байх оновчтой нөхцөл, минимакс ба максиминий бодлогууд, тэг болон тэг биш нийлбэртэй тоглоомын холбоо, үл эвсэлдэх тоглоом, Нэшийн тэнцвэр оршин байх асуудал, Нэшийн тэнцвэрийн тооцон бодох асуудал, Нэшийн тэнцвэрийг оптимизацийн аргаар олох, градиентийн арга, төгсгөлөг ба төгсгөлөг биш тоглоом, олигопол зах зээл дээрх Курногийн тэнцвэр, дараалсан тоглоом, дараалсан тоглоомыг матрицан тоглоомд шилжүүлэх, үнийн манлайлагчийн бодлого, тоо хэмжээгээр манлайлагчийн бодлого, зах зээл дээрх үнээр өрсөлдөх Бетрандын загвар,олон зорилготой тоглоом, олон зорилготой оптимизаци, Парето тэнцвэрийн тодорхойлолт, Парето тэнцвэрийг олох тоон арга, бүрэн мэдээлэлтэй ба бүрэн бус мэдээлэлтэй тоглоом, n-тоглогчтой тоглоомын энгийн хэлбэр, 3 тоглогчтой үеийн харьцангуй давуу тал ба зах зээлийн орон зай, тэгш хэм ба олон тоглогчтой тоглоом, олон стратегитэй тэгш хэмт тоглоомын шийдийг олох, дохио өгөх тоглоом болон дараалсан тэнцвэр, хоёр тоглогчтой дохио өгөх тоглоом, нэг тэнцвэр бүхий хувьсах нийлбэртэй хоёр тоглогддог тоглоом, олон тэнцвэр бүхий төгсгөлөг олон тоглогддог хувьсах нийлбэртэй тоглоом, хязгааргүй давтагдах тоглоомын стратегиуд ба хожлууд, олон дахин давтагддаг тоглоомын хувьд ашгийг үнэлэх нь, олон давтагддаг Курногийн зах зээлийн тоглоом, олон дахин давтагддаг тоглоомын Folk-ийн теорем, олон давтагдах Бертрандын зах зээлийн тоглоомын ашгийн боломжууд, бэлэн кашны салбар дахь үнийн манлайлал, дуудлага худалдааг тоглоомын онолоор загварчлах, бүрэн мэдээлэлтэй хаалттай дуудлага худалдаа, хоёрдогч үнэ бүхий дуудлага худалдаа, хувийн үнэлэмжтэй дуудлага худалдаа, нийтийн үнэлэмжтэй дуудлага худалдаа, өрсөлдөөнт давуу тал, хоёр талт тоглоом, хоёр талт тоглоомын эвсэлт функц зэрэг тоглоомын онолын олон төрөл зүйлийг судалж, тэдгээр төрөл тус бүрийн бодлогын онцлог, түүнээс хамаарсан оновчтой шийдийг олох онолын болон тооцоолон бодох арга, аргачлал, алгоритмтэй танилцаж судална. Тооцон бодох хэрэглээний програмууд дээр ажилуулж сургана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух