Харин зарим асуудлуудын хувьд энэ нь боломжгүй байдаг ба энэхүү зах зээлийн гажуудал, түүнээс үүдэн гарах гадаад нөлөөллийн зохицуулалтын талаар Зах зээлийн гажуудал ба гадаад нөлөөлөл сэдэвт лекцээр танилцана. Мөн энэ сэдвийн хүрээнд нийгмийн бараа, нээллттэй нийтийн нөөцийн ашиглалт, гарах үр дагавар, засгийн газрын зохицуулалтын талаар авч үзнэ. Нөөц, нөөцийн оновчтой хэрэглээ сэдвийн хүрээнд байгалийн нөөцийн үе хоорондын болон улс хоорондын оновчтой хуваарилалт, ашиглалт, нөөцийн үндсэн 2 хэлбэр болох нөхөн сэргээгдэх нөөц, шавхагдах нөөцийн оновчтой олборлолтын хэмжээг хэрхэн тогтоох аргуудын талаар авч үзнэ. Хичээлийн сүүлийн 4 цагт байгаль орчны эдийн засгийн шинжилгээнд хэрэглэгддэг үндсэн үнэлгээний болон судалгааны арга техникүүдтэй танилцана. Тухайлбал, зардал үр ашгийн шинжилгээ, хедоник үнийн загвар, аялалын зардлын загвар, контингент үнийн загвар гэх мэт.