Энэхүү хичээлээр байгаль орчны эдийн засгийн шинжилгээнд хэрэглэгддэг үндсэн үнэлгээний болон судалгааны арга техникүүдтэй нарийвчлан танилцана. Тухайлбал, зардал үр ашгийн шинжилгээ, хедоник үнийн загвар, аялалын зардлын загвар, контингент үнийн загвар гэх мэт. Мөн байгаль орчны эдийн засаг хичээлээр байгаль орчны эдийн засгийн салбар шинжлэх ухаан үүссэн түүхэн нөхцөл, шалтгаан болон байгаль орчин эдийн засаг 2-ийн хоорондын харилцан хамаарлын загварыг үзэж танилцана. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн хоорондын харилцан хамаарлын талаарх олон онолын урсгал байдаг ба энэ талаар тогтвортой хөгжил ба түүний талаарх үзэл бамтлалууд гэсэн сэдвийн доор үзэж танилцана.