ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Санхүүгийн эдийн засаг

3 кредит

Хичээлийн хүрээнд тодорхой бус байдал дах хувь хүний шийдвэрийг судлах ба хүлээгдэж буй ханамж, эрсдлийн болгоомжлол, даатгалын шагнал, тодорхойтой эквивалент баялаг (certainty equivalent wealth), багцын сонголт ба харьцуулсан статик, ханамжийн функцийн хэлбэрүүд зэргийг авч үзнэ. Стохастик давамгайллын тухай авч үзэх ба нэгдүгээр эрэмбийн стохастик давамгайлал, хоёрдугаар эрэмбийн стохастик давамгайлал, эрсдлийн тодорхойлолт, дундаж-хадгалсан тархалт (mean-preserving spreads) зэргийг судална. Түүнчлэн дундаж-вариацын багцын шинжилгээ, түүний мотиваци, гол тодорхойлолтууд, диверсификацаас хүртэх хожил, хамгийн бага вариацтай багцын шинж чанар, тухайн үнэт цаасны шинж чанар, эрсдэлгүй хөрөнгөтэй тохиолдлын тухай ярина. Багц ба Капитал хөрөнгийн үнэлгээний загвар (CAPM)-ыг судална. Энэ хүрээнд үнэт цаасны зах зээлийн шугам, капиталын зах зээлийн шугам, эрсдлийг хэмжих тухай ярьж, хөрөнгийн үнэлгээ, капитал хөрөнгийн үнэлгээний загварын гаргалгааг хийнэ. Арбитраж үнэлгээний онолын хүрээнд хүчин зүйлийн шугаман загвар (linear factor model), нэг хүчин зүйлтэй болон олон хүчин зүйлтэй зөрүүний эрсдэлгүй эдийн засаг, олон хүчин зүйлтэй ба зөрүүний эрсдэлтэй эдийн засаг зэргийг харьцуулна. Төлөв байдлаас нөхцөлт нэхэмжлэл (State-Contingent Claims) бүхий загварын хүрээнд Парето оптимал хуваарилалт, төгс/бүрэн зах зээлтэй эдийн засаг, өрсөлдөөнт тэнцвэр, үнэт цаасны зах зээлүүд бүхий эдийн засаг, опционыг хэрэглэх нь (options), шугаман Парето оптимал хуваарилалтын дүрэм, төлөөлөх агент, аггрегаци зэрэг ойлголтуудыг үзнэ. Оптимал хэрэглээ/хөрөнгө оруулалтын бодлого ба хөрөнгийн үнэлгээг динамик програмчлалын бодлого бүхий загвараар судална. Динамик програмчлалын талаарх ойлголтыг оюутнуудад өгнө. Оновчтой хэрэглээ, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, тэнцвэрт үнийг олно. Үр дүнг нь бусад загварын үр дүнтэй харьцуулна.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух