Хотын хөгжил ба төлөвлөлт (ХХТ) хичээлийн хүрээнд (1) хотын хөгжил ба төлөвлөлтийн түүхэн хандлага, үзэл баримтлал ба улс төр; (2) тогтвортой хөгжил ба хотжилт; (3) хотын ядуурал ба газар зүйн байршил; (4) хотын секторууд ба секторын шинжилгээ; (5) технологийн шинэчлэл ба судалгаа; (6) хотын хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний шилжилт; (7) татвар ба бизнесийн орчин; (8) хотын хөгжлийн хөтөлбөрүүд тэдгээрийн бүтэц, үнэлгээ хийх арга техник, цаашлаад тэдгээр хөтөлбөрүүдийн шинэчлэл өөрчлөлтийн шаардлага зэргийг тухайлан авч үзэж судлах болно. Хотын хөгжил ба төлөвлөлт хичээл нь магистр болон докторын түвшний оюутнуудад хотын хөгжил ба төлөвлөлтийн онол болон практикийн мэдлэг олгохын зэрэгцээ тэдэнд энэ чиглэлээр бие даасан судалгаа шинжилгээ хийхэд туслах юм. Тус хичээлээр магистр болон докторын түвшний оюутнууд хотын хөгжлийн төлөвлөлтийг хийхэд шаардлагатай материалууд, тоон болон чанарын өгөгдлийг цуглуулах ба тэдгээрийг боловсруулан шинжлэх тодорхой арга техникийг эзэмшиж, кейс судалгаан дээр бие даан ажиллана.