Хичээлийн хүрээнд боловсролын хөтөлбөр, бодлого, үйлчилгээ, байгууллага болон сургалтын хөтөлбөр зэрэг бүтээгдэхүүнийг үнэлэхэд ашигладаг үнэлгээний гол гол загваруудыг болон үнэлгээнд ашиглаж болох нийгмийн судалгааны аргуупыг танилцуулна. Орчин үеийн үнэлгээний онол, ара зүйн хандлага, стандартуудад суурилсан, хэвлэгдэж олны хүртээл болсон хэд хэдэн үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийнэ. Ерөнхий болон их дээд сургуулийн суралцагчдын боловсролын амжилт, сургууль, багш нар, боловсролын бодлогын нөлөөллийн үнэлгээ, тусгай хөтөлбөр, сургалтын материал, багш нарын чанар болон багш бэлтгэдэг их дээд сургуулийн гүйцэтгэлийн харилцан нөлөөллийн үнэлгээг хамран арга зүйн ялгааг тайлбарлах дадлага, семинаруудыг зохион байгуулна.