ОюутанНэвтрэх

МУИС · Хс

Эконометриксийн үндэс

3 кредит

“Эконометриксийн үндэс” хичээлээр эконометриксийн судлах зүйл, үүсэл хөгжил, зорилго болон регрессийн шинжилгээ хийх арга зүйг дэлгэрэнгүй судална. Регрессийн шинжилгээг хоёр хүчин зүйлийн болон олон хүчин зүйлийн тохиолдолд авч үзэх бөгөөд регрессийн тухай ойлголт, эх олонлог ба түүвэр олонлогийн регрессийн функц, регрессийн параметр үнэлгээг хамгийн бага квадратын арга (ХБКА)-ыг ашиглан хийх арга зүйг авч үзнэ. Мөн шинжилгээ хийх тоо мэдээний төрөл (Time Series Data, Cross Sectional Data, Pooled Data, Panel Data), тэдгээрийн онцлогийг товч авч үзнэ. Регрессийн тэгшитгэлийн параметр үнэлгээг хоёр болон гурван хүчин зүйлийн тохиолдолд ХБКА-ыг ашиглан хялбар томъёог гарган авч тодорхойлох бөгөөд гурваас дээш олон хүчин зүйлийн тохиолдолд матрицан загвар ашиглан хийнэ. Хоёр болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээний хүрээнд параметр үнэлгээ, дисперс үнэлгээ, интервал үнэлгээ, таамаглал шалгах болон детерминацийн коэффициент, засварлагдсан детерминацийн коэффициент, корреляцийн коэффицинт, корреляцийн тухайлсан коэффициентуудын тооцоо, тэдгээрийн математик болон эдийн засгийн утга агуулгыг авч үзнэ. Үүнтэй уялдуулан ХБКА-ын чанар, Гаусс-Марковын теоремийг авч үзэх бөгөөд шугаман регрессийн сонгодог загвар, үлдэгдэл хувьсагч хэвийн тархалттай байх таамаглал, хэвийн тархалттай шугаман регрессийн сонгодог загварт ХБКА болон Хамгийн их үнэний хувь бүхий арга (ХИҮХБҮА)-ыг хэрэглэх тухай дэлгэрэнгүй авч үзнэ. Түүнчилэн олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээнд тулгардаг үл хамаарах хувьсагчид хоорондоо хүчтэй хамааралтай байх мультиколлинеар шинж, түүний үүсэх шалтгаан, үр дагавар, мультиколлинеарыг илрүүлэх болон засварлах арга, параметрийн тогтвортой байдлын Чоугийн шинжүүрийг авч үзнэ. Мөн тоон бус чанарын шинж тэмдэг бүхий хүчин зүйлийн нөлөөллийг хуурмаг хувьсагч бүхий регрессийн загвараар авч үзэх бөгөөд хуурмаг хувьсагчийн мөн чанар, хуурмаг хувьсагчийг регрессийн зэгвэрт оруулахад анхаарах зүйлс, хуурмаг хувьсагч бүхий ренрессийн загварын хэлбэрүүдийг жишээгээр баяжуулан дэлгэрэнгүй авч үзнэ. Мөн хуурмаг хувьсагч бүхий регрессийн загварт Чоугийн шинжүүрийг хэрхэн ашиглах, хуурмаг хувьсагч бүхий регрессийн загвар нь сул болон өнцгийн коэффициентоороо ижил (давхцсан регресс), зөвхөн сул коэффициентоороо ялгаатай (параллель регресс), зөвхөн өнцгийн коэффициентоороо ялгаатай (конкурент регресс), сул коэффициент болон өнцгийн коэффициентоороо ялгаатай (ялгаатай регресс) байгаа эсэхийг Чоугийн шинжүүрээр хэрэхэн шалгах тухай авч үзнэ. Цашилбал цаг хугацааны цуваанд шинжилгээ хийж буй тохиолдолд тогтмол бус дисперстэй байх нөхцөл буюу гетероскедастик нөхцөл, түүний мөн чанар, үр дагавар, хэрхэн засварлах талаар авч үзэхээс гадна хугацааны нөлөөлөл байгаа эсэхийг тодруулах шинжүүрүүдийг дэлгэрэнгүй авч үзнэ. Дээрх шинжилгээнүүдийг Excel, статистикийн өргөн хэрэглээний програмууд болох E-VIEWS, SPSS, STATA програмуудыг ашиглан улс орны бодит мэдээг ашиглан хийх бөгөөд регрессийн шинжилгээний үр дүнг тайлбарлах талаар дэлгэрэнгүй авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух