Хичээлийн эхний хэсэгт хугацааны цувааны онцлог: статик болон FDL загвар, ХБКА-ын бага түүврийн шинжүүд, сонгодог шугаман загварын нөхцлүүд биелж байх үеийн статистик дүгнэлтүүд, функцын хэлбэрүүд, хугацааны болон улирлын нөлөөг авч үзнэ. Хоёрдугаар хэсэгт стационар болон сул хамааралтай хугацааны цуваа, их түүврийн шинж чанарууд, өндөр тэсвэртэй хугацааны цуваа, түүний хувиргалт, цуврал корреляци байхгүй үеийн динамик загварууд, хугацааны цувааны алдааны хазайлтын талаархи таамаглал зэргийг судална Гуравдугаар хэсэгт хугацааны цувааны цуврал корреляцтай байх үеийн ХБКА-ын шинж чанар, цуврал корреляцын статистик шалгуур, цуврал корреляцыг засах зэргийг авч үзнэ.