Энэхүү хичээл нь дадлагад суурилсан бөгөөд академик болон бусад орчинд албан ёсны илтгэл тавих, мэтгэлцээн яриа хийхэд шаардлагатай олон аргууд, хэрэглэгдэх үг хэллэгийг сурч, эзэмших болон өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж сурахад оюутнуудыг бэлтгэх юм. Оюутнууд албан ба албан бус богино болон урт илтгэл бэлтгэж үзэгч сонсогчдод хэрхэн хүргэх, үг хэллэг сонголтыг хэрхэн хийх, үгийн дуудлагад хэрхэн анхаарах, өөрийн бодол саналыг цэгцтэй зөв илэрхийлэх, батлах, хүнд асуултад хэрхэн хариулах, өөрийн болон бусад оюутны алдаанд дүн шинжилгээ хийж сурна. Хичээлийн явцад • мэтгэлцээн, яриаг DVD хэлбэрээр бичнэ. • бичсэн мэтгэлцээн, яриаг оюутан үзээд өөрийгөө болон бусдыг үнэлнэ. • оюутан бүр нэг мэтгэлцээн эсвэл яриаг удирдан явуулна. • оюутан бүр нэг академик илтгэл бэлдэж тавина.