ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Англи хэлний яриа бичгийн хэл II

2 кредит

Энэ хичээл нь дунд, дундаас дээш түвшний англи хэлний мэдлэгтэй оюутнуудад зориулагдсан болно. 1-3-р ангид үзсэн хичээлийг бататгаж “TOEFL,” “IELTS” болон “Cambridge First Certificate in English” зэрэг шалгалтыг өгөхөд шаар дагдах мэдлэгийг оюутанд олгохын тулд унших, сонсох, ярих, бичих чадварыг жигд дэс дараалалтай хөгжүүлэхүйц өргөн хүрээтэй материалыг хамарч үзнэ. Хичээл бүр нь 4 үндсэн дадал болох унших, бичих, ярих, сонсох чадваруудыг нэгэн зэрэг давтан тогтоож, эзэмшүүлэхүйц хэлзүйн дүрэм, дасгал, уншиж сонсох бичвэр, сорилго зэргийг багтаасан болно. Ялангуяа англи хэл суралцагчдад нилээд бэрхшээлтэй байдаг угтлагат хэлц, хавсрал нэрийн хэлц, үйл хавсралт хэлц, үйлийн хэлц, нөхцөлт үйл үгийн хэлц, үйлт нэрийн хэлц, болзох төлөв, гүйцээвэр, үндсэн бүтэц зэргий тодорхой тайлбарлаж, холбогдох дасгал оруулсан нь тухайн дүрмээр үзсэн зүйлээ бататгаж ойлгох боломжийг оюутанд олгож байгаа юм.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух