ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Техникийн англи хэл

3 кредит

Банк, Санхүү, Мөнгө,Олон улсын худалдаа, Маркетинг гэх зэрэг бизнесийн холбогдолтой сэдвүүдийн хүрээнд бичвэрээс мэдээлэл хайж унших, бичвэрийн гол санааг тодорхойлолж зөв ойлгоход ашиглах, өгөгдсөн даалгаврын дагуу бичвэрийг өөрийн үгээр илэрхийлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Мөн оюутнууд бизнесийн болон ажил хэргийн албан бичиг боловсруулах арга зүйд суралцаж бизнесийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, ач холбогдлыг нь тодорхойлсон эссэ бичих, эссэний бүтцийг ойлгох, дүгнэлт бичих чадварыг эзэмшинэ. Бизнeсийн холбогдолтой лекц сонсож тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэгт оролцож бусдыг сонсох, зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлж, багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохион байгуулах, лекцийн агуулга ярих, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд хийж гүйцэтгэнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух