Хөрсний экологийн хичээлээр оюутанд хөрсний орчинг тодорхойлогч хөрсөнд явагдах биологи, хими, физикийн процессуудын харилцан үйлчлэлийг танин мэдэхийн зэрэгцээ хүний үйл ажиллагааны нөлөөллөөс үүдэлтэй хөрсөнд илрэх экологийн сөрөг үр дагаварууд, нүүрстөрөгчийн болон шим тэжээлийн бодисын биогеохимийн эргэлт, хөрс үүсгэврийн процесс болон хөрсний эвдрэлийн үйл явцыг судална. Мөн хөрсний микроорганизмуудын үйл ажиллагаа, ургамал, нүүрстөрөгчийн болон шим тэжээлийн бодисын эргэлт, биогеохимийн процессэд биологийн төрөл зүйлийн гүйцэтгэх үүрэг, хөрсөн дэх хоол тэжээлийн сүлжээ, шим тэжээлийн бодисын эргэлтэнд микоризийн гүйцэтгэх үүрэг ач холбогдолын талаар мэдлэг эзэмшүүлнэ.