Энэ хичээл нь ахисан дунд түвшний англи хэлний мэдлэгтэй оюутанд зориулагдсан юм. Өмнөх жилүүдэд судалсан хэлний өгүүлбэрзүй, найруулга зүй, орчуулгын онол, дадлагын хичээлийн мэдлэгт тулгуурлан уран зохиолын дээж бичиг тухайлбал богино өгүүлэл, яруу найраг, тууж, эссэ зэргийг Монгол хэлнээс Англи хэлнээ, мөн Англи хэл дээрх Jack London “To Build a Fire”, Benjamin Franklin “Way to Wealth” зэрэг олон сонгодыг зохиолоос Монгол хэлнээ уран яруу утгыг хадгалан орчуулах арга барилыг тодорхойлж, найруулгын оновчтой хэлбэр, үндэстний онцлог бүхий үг хэллэг, хэлцийг ялган таньж, хөрвүүлж, дадлагажих болно.