• Даатгалын актуар тооцооны ерөнхий ойлголт, манай орны даатгалын актуар тооцоог хэрэглэж байгаа өнөөгийн байдал, хэрэглэх боломжийг судлана. Мөн даатгалын компаний санхүүгийн үйл ажиллагааны гол хэсэг даатгалынтөлбөр, хураамж зэргийг магадлалын тооцооны үндсэнд тодорхойлох, даатгалын тооцооны төрөл, загвар зохиох, гадаадын хөгжилтэй орны нөхцөлд хэрэглэдэг тооцооны аргачлалыг өөрийн орны нөхцөлд турших, шинэ аргачлал зохиож эзэмшинэ. • Манай орны тэтгэврийн даатгалыг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, хуучин тогтолцооны давуу, сул талыг харьцуулан судлана. • Мөн даатгалын актуар тэнцлийн нөхцөл, онолын үндэслэл, хүүний онол, магадлалын онолд үндэслэх болсон учир шалтгаан, манай орны даатгалын үйл ажиллагааны гол хэсэг тэтгэврийн даатгал, амьдралын даатгал, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд актуар тооцоог хэрхэн хэрэглэх аргачлалыг судлана. • Энэ хичээлийн хүрээнд насжилтын хүснэгтийг зохиох аргачлалыг судлана, оюутнууд бие даан өөрийн орны насжилтын хүснэгтийг зохиох, аргачлалыг даатгалын практик тооцоонд хэрэглэж сурна. Мөн коммутацийн функцийг тодорхойлох аргачлал, даатгалын тооцоонд хэрэглэх арга, бусад орны коммутацийн функцийг харьцуулан судлана. • Тэтгэврийн даатгалын хуримтлал, магадлалтай, холимог хэлбэрийн тооцоог хийх аргачлалын онолыг судлахаас гадна, бодит тооцоо хийх аргыг судлана. Тэтгэврийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөний хэмжээ, шимтгэлийн хэмжээг олох аргачлалыг судлана. • Даатгалын анниутетийн мөн чанар, тооцоонд хэрэглэх арга, олон хувилбарын тооцоонд ашиглах, хэрэглэх боломжийг судлана. • АНУ, Европ, Азийн хөгжилтэй оронд нэвтэрч байгаа даатгалын актуар тооцооны шинэ аргачлалын туршлагыг тэнхмийн хичээлээр зааж сургахын зэрэгцээ бие дааж суралцах даалгавар өгч шалгана.