Хичээлээр дараах үндсэн асуудлуудыг судална. Үүнд: Татварын мөн чанар үүрэг, зохицуулалт, татвар ногдуулалтын зарчим, татварын нөлөөлөл болон бусад онолын суурь ойлголтууд; Татварын бодлогын зорилт, бодлогын шинжилгээ хийх арга техникүүд Татварын удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчны шинэчлэл, чиг хандлага Шууд татварын бодлого, зохицуулалт: Орлогын болон хөрөнгийн татварын нэр төрлүүдээр Хэрэглээний татварын бодлого, зохицуулалт: НӨАТ,Онцгой албан татвар, Гаалийн тарифын ба тарифын бус зохицуулалт; бусад шууд бус татварын нэр төрөл тус бүрээр гүнзгийрүүлэн судална.