ОюутанНэвтрэх

МУИС · Эс

Санхүүгийн менежмент /ахисан /

3 кредит

Уг хичээлээр бизнесийн байгууллагын санхүүгийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, санхүүгийн төлөвлөлт, урт болон богино хугацаат санхүүжилтийн талаар оновчтой шийдвэр гаргах зэрэг асуудлыг судална. Түүнчлэн глобаль түвшинд санхүүгийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг үндэстэн дамнасан корпорацийн жишээн дээр авч үзнэ. Ингэхдээ эдгээр асуудлыг дараах чиглэлээр судална. Үүнд: Бизнесийн байгууллагын Санхүүгийн алба, санхүүгийн менежерийн үүрэг ролийн өөрчлөлт; Богино хугацаат санхүүжилтийн менежмент ба санхүүгийн шийдвэр гаргалт; Урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрүүд, тэдгээрийн оновчтой бүтцийг тодорхойлох; Компаний ашгийн удирдлага, түүний компаний үнэ цэнэд үзүүлэх нөлөөлллийг ногдол ашиг болон хуримтлагдсан ашгийн бодлогоор тодорхойлох; Санхүүгийн төлөвлөлт, түүний аргууд; Компанийн өөрчлөн байгуулалтын удирдлага ба шийдвэр гаргалт; Олон улсын корпорацийн санхүүгийн удирдлагын асуудлууд зэрэг болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух