Ихэээхэн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн хөгжил нь санхүүгийн менежер(захирал)-т өөрийн үйл ажиллагааны уламжлалт үзүүлэлтүүд дээр тодорхой бус байдлын хүчин зүйлийн нөлөөллийг үндэслэлтэй тооцох шинэ аргад суралцах шаардлагыг бий болгож байна. Мөн компанийн зах зээлийн үнэ цэнэ болон ашгийг хамгийн их байлгахад үйл ажиллагааны хөшүүргүүд шавхагдаж байгаа нь санхүүчийг бага судлагдсан, бараг ашиглагдахгүй байгаа нөөц болох капиталын нарийн төвөгтэй бүтцэд анхаарлаа хандуулахад хүргэх болсон. Иймд энэхүү хичээл нь суралцагчид ихээхэн ээдрээтэй, мөн маш их хариуцлагатай ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг дараах чиглэлээр олгоно. Үүнд: - Компанийн хөгжлийн, тэр дундаа санхүү эдийн засгийн албаны үйл ажиллагааны өөрчлөлт, санхүүгийн менежерийн уламжлалт үүргээс гадна шинээр бий болж буй үүрэг, чиг хандлага; - Удирдлагын шийдвэр гаргалтанд зориулж НББ-ийн үзүүлэлтүүдийг боловсруулах арга зүй, зах зээлийн болон эдийн засгийн нэмүү өртөг; - Компанийн стратегийн, шуурхай болон санхүүгийн төлөвлөгөө; санхүүгийн төлөвлөлт ба таамаглал - Өгөөж, эрсдэлийн харьцаа, бета коэффициентийн тооцоолол; - САРМ загвар ба бета коэффициентийн компанийн санхүүгийн удирдлагад үзүүлэх үр нөлөө; - Капиталын жинлэсэн дундаж өртгийн тооцоолол, CAPM болон DCF аргын харьцуулалт; - Капиталын төсөв зохиох, мөнгөн урсгалын болон төслийн эрсдэлийн үнэлгээ; - Капиталын зорилтот болон оновчтой бүтэц, капиталын бүтцийн шийдвэр гаргалт; - Ашгийн хуваарилалт, санхүүжилтийн аргууд; - Хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх; хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын онцлог, компаний өөрчлөн байгуулалтаас бий болох ашигт байдлын шинжилгээ зэрэг ойлголтыг холбогдох загвар тооцоолол, тэдгээрийн хэрэглээний олон улсын туршлагад суурилан судална. Ийм маягаар хөрөнгө татан төвлөрүүлэх, санхүүжилт хийх болон хөрөнгийн удирдлагын орчин дахь санхүүгийн менежерийн үр нөлөөтэй үйл ажиллагаа нь түүний компанийн үйл ажиллагаанд дэмжлэг болж; үнэ цэнийг нь өсгөн8 түүнийг урт хугацаанд оршин тогтнох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ улмаар эдийн засгийг бүхэлд нь өсгөхөд тодорхой хэмжээний хуримтлалыг бий болгодог асуудлыг цогцоор нь авч үзнэ.