Орчин үед эрсдэлийн удирдлагын гол арга хэрэгсэл болох даатгалын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж, улам бүр орчин үеийн судалгааны арга зүй, актуар аргыг ашиглах, тодорхой бус байдлын хүчин зүйлийн нөлөөллийг үндэслэлтэй тооцох шинэ аргад суралцах шаардлагыг бий болгож байна. Иймд энэхүү хичээл нь суралцагчид даатгалын бизнесийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор даатгалын менежментийн онол, арга зүй, даатгалын эрсдэлийн удирдлага, даатгалын компанийн санхүүгийн болон хөрөнгийн удирдлага, даатгалын актуар болон андеррайтингийн үйл ажиллагаа зэрэг ойлголтыг холбогдох тооцоолол, тэдгээрийн хэрэглээний олон улсын туршлагад суурилан судална. Хичээлийг суралцагч судалснаар эрсдэлийн болон хөрөнгийн удирдлагын орчин дахь даатгалын менежерийн мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.