ОюутанНэвтрэх

МУИС · БС

Ахисан түвшний эрсдлийн менежмент

3 кредит

Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, ангилах, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрсдэлийн загвар зохиох, санхүүгийн бусад загварыг судлах, эрсдэлийн үнэлгээний загвар зохиох арга аргачлалд суралцах. Эрсдэлийн удирдлагын хичээлийг эрсдэлийн ангилал, үнэлгээ, эрсдэлийг удирдах гэсэн гурван бүлэгт хуваан судална. Байгууллагын болон санхүүгийн эрсдэлийн ангилал, үйлдвэрийн газар болон санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал, эрсдэлийн муж, болзошгүй алдагдал, эрсдэлийн үнэлгээ хийх математик загварчлал, эрсдэлийн үнэлгээний бусад аргыг судлана. Эрсдэлийг абсолют, хэсэгчилсэн тодорхой, бүрэн тодорхой бус гэж ангилан тус бүрд нь эрсдэлийг үнэлэх аргачлал, санхүүгийн эрсдэлийг удирдах аргыг судлана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух