ОюутанНэвтрэх

МУИС · БС

Хөгжлийн санхүү

2 кредит

Уг хичээл нь оюутнуудад хөгжлийн санхүү, хөгжиж буй улсуудад үзүүлдэг эдийн засгийн тусламжийн онолын талаарх суурь ойлголтуудыг өгөхийн зэрэгцээ хөгжлийн санхүүгийн оролцогч талууд, тэдгээрийн үүрэг роль, улсуудын хөгжлийн санхүүжилтийн хэрэгцээ, эх үүсвэрүүдийн талаар танилцуулж, өрийн санхүүжилтийн удирдлагыг илүү дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Манайхтай ижил төстэй хөгжиж буй улсуудын санхүүгийн хөгжлийн бодлогуудыг судалж эдгээр улсуудын санхүүгийн институциуд, хөгжлийн банкны үүрэг, ач холбогдол, гадны санхүүжилтийн үр ашгийг бодит судалгаа, кэйс дээр үндэслэн заана. Мөн олон улсын түвшинд нэлээд яригдах болсон төр-хувийн хэвшлийн онолын үзэл баримтлал, улс орнуудын хэрэгжүүлж буй ялгаатай хэлбэрүүд, шилдэг туршлагуудын талаарх мэдлэгийг олгож, өөрийн улсын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг дэвшүүлнэ. Микро түвшинд хувийн хэвшлийн гол массыг бүрдүүлэгч жижиг дунд бизнесийг дэмжих талаар бичил санхүүгийн гүйцэтгэх үүрэг, улс орнуудын тэргүүн туршлагууд, тулгарч буй асуудлуудтай танилцаж Монголын бичил санхүүгийн өнөөгийн байдал, жижиг дунд бизнесийн санхүүжилтын хэрэгцээг санхүүгийн дотоод гадаад эх үүсвэрээр хэрхэн хангаж байгаа, бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг гол бэрхшээлийг сүүлийн үеийн судалгаануудад тулгуурлан авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух