ОюутанНэвтрэх

МУИС · ИТС

Мод судлал

3 кредит

Модлог ургамлын экологийн үндсэн асуудлууд, уур амьсгалын хүчин зүйлс, Үзэгдэл зүйн тухай, ажиглалт үндсэн аргууд, ажиглалтын материал боловсруулалт. Ургамлын зүйл ба тархалтын хэлбэрүүд, зүйлийн дотоод хувьсал, ойн геоботаникийн систематик нэгж, монгол орны байгалийн бүс бүслүүрийн зүй тогтол, ургамалан нөмрөгийн босоо зүй тогтол, газар зүйн мужлалт, удмын холбоо, нүцгэн ба далд үрт ургамлын онцлогийн талаар оюутанд онолын гүн мэдлэг өгч мод сөөгийг тодорхойлж таних талаар дадлагажуулах зорилгоор заана. Дадлага хичээл орох ба энэ нь суралцагч уг хичээлийг судалсаны дараа шууд практикт хэрэглэх чадварыг хичээлийн явцад амаар болон реферат бичүүлэх, дадлагын даалгавар өгөх, дадлага хийлгүүлэх, курсын ажил бичүүлж оюутны мэдлэгийг шалгана. Улирлын эцэст шүүлэг шалгалтыгсургуулиас боловсруулсан кредит үнэлгээний дагуу авна. Онолын дагуу үзсэн материалаа бататгах зорилгоор сургалтын хээрийн дадлага 7 хоног хийж тайлан бичиж хамгаална

Энэ хичээлийн талаар AI-аас асуух