ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Ерөнхий цаг уур

3 кредит

Ерөнхий цаг уурын хичээл нь оюутнуудад цаг уурын шинжлэх ухааны ерөнхий ойлголт, цаг уурын хэмжигдхүүн, үзэгдэл болон тэдгээрийн өөрчлөлт, дэлхийн агаар мандлын найрлага, шинж чанар, төлөв байдлын тэгшитгэл, бүтэц болон статик, агаар мандал термодинамик, нарны цацраг болон түүний агаар мандалд сулрах процесс, дэлхий болон агаар мандлын туяарал, цацрагын балансын тухай үзнэ. Агаар мандлын дулаан төлөв болон түүний цаг хугацаа орон зайн тархалт агаар мандал, дэвсгэр гадаргуугийн харилцан үйлчлэл болон тэдгээрийн дулааны баланс, усны уурын фазын шилжилт, үүл манан, хур тунадас, агаарын хөдөлгөөн, цаг уурын үзэгдлүүдийн тухай үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух