Энэхүү хичээл онолын ойлголтыг практик үр дүнгээр тайлбарлах хэлбэрээр явагдана. Тус хичээлээр Бүс нутгийн уур амьсгалын загвар; Түүний хэвтээ босоо координат, зургийн проекц масштабын хүчин зүйл, загварын динамик тэгшитгэлүүд, тэдгээрийн тоон илэрхийллийн аргууд; Микрофизик, цацрагийн схем, хязгаарын үе давхаргын схем, үүл, хур тунадасны схемүүд; агаар мандал газар бүрхэвчийн харилцан үйлчлэлийн схем, газар бүрхэвчийн загвар, түүний биогеофизик, усны эргэлт, биогеохими болон экосистемийн динамикийн компнентүүдийг тус тус судлах болно.