ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Зайнаас тандан судлалын үндэс

3 кредит

Зайнаас тандан судлал гэдэг нь газрын гадарга дээрх байгалийн юмс үзэгдэл, объектын төлөв байдал параметрүүдийг цахилгаан соронзон долгионы өөр өөр мужид (богино долгион-microwave, радиолокац-radar, дулааны- thermal, хэт улаан туяа-infrared, олон сувгийн-multispectral) цацруулсан ба сарниулсан, ойлгосон долгионыг хэмжсэний үндсэн дээр судалдаг бөгөөд физик, газарзүй, техникийн хэд хэдэн салбарыг хослуулсан шинжлэх ухаан юм. Уг хичээлээр зайнаас тандан судлалын тухай үндсэн ойлголтыг олж авах ба төрөл бүрийн хиймэл дагуулаас авсан мэдээнээс ердийн зураг, сэдэвчилсэн зураг, байгалийн нөөц баялаг, газар тариалан, археологи, ойн мониторинг, геологи, цаг уурын мэдээг хэрхэн хийх тухай онолын суурь мэдлэгтэй болно. Мөн байгалийн биетийн шинж чанар, гадаргуугийн байдал, ирж буй цацрагийн тусгалын өнцөг, эрчим болон долгионы уртаас хамааран байгалийн нэгэн төрлийн биет хэрхэн зураглагдах тухай авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух