Газрын зураг дээрхи төсөөллийн дэлхий (өөрөөр хэлбэл, уртраг өргөргийн) дахь объектын байрлалыг тодорхойлоход бөмбөрцөг болон хоёр хэмжээст хавтгай дээр өөр өөр математик хөрвүүлэлтийн алгоритмуудын тусламжтайгаар бодолт хийдэг. Уг томъёололуудыг алгоритмуудыг ГМС, зураг боловсруулах, зураглал, дүн шинжилгээ хийх програм хангамжуудад тусгаж нь бусад төрлийн алгоритм зэрэг хэрэгжиж байна. Математик хөрвүүлэлтийн олон төрлийн арга байдаг хэдий ч зөвхөн зарим нэг төрөл нь тухайн газрын хэлбэр дүрс, зураглал болон дүн шинжилгээ хийх ажилдаа сайн тохирсон байдаг. Уг хичээлээр Монгол улсад ашигладаг байрзүйн тусгагууд болон датумуудыг тухай нарийвчлан судална.