Энэхүү хичээл нь зайнаас тандан судлалын тоон мэдээллийн тодруулга, түүний хэрэглээг лаборатори, дадлага ажлаар судална. Тухайлбал хиймл дагуулын тоон мэдээллийг хэрхэн олж авах, харуулах, сэргээх, сайжруулах, дүн шинжилгээ хийх, тайллын элементүүдийн товлох чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн ойлголт, арга техникийн талаар судлах болно. Хичээлийн сэдэвүүд нь бүрэн болон хагас автомат аргаар дүрс мэдээг тодруулах, тайлах, дүрс мэдээг сайжруулах, нарийвчлалын үнэлгээ хийх, хүрээлэн буй орчны судалгаанд ашиглах чадварыг эзэмшүүлнэ. Долоо хоног тутмын дасгалууд нь тоон зураг боловсруулах eCognition болон ERDAS программ хангамж ашиглах туршлага, чадвар олгоно. Дэлхий судлалын хиймэл дагуулын бодит мэдээн ашиглан практик дадлага хийнэ.