Энэхүү хичээлээр Геодүрслэлийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, чиг хандлага практик хэрэглээ, ач холбогдол, Зурагзүйн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаатай, мөн тэдгээрийг нэгдэлийг судлах болно. Мөн түүнчлэн хичээлийн агуулгын хүрээнд Геодүрслэлийн үндсэн ойлголт, шинж чанар, онцлог, төрөл ангилал, Геомэдээллийн зураглал, тоон зураг, электрон зураг, зайн геодүрслэл, 3 хэмжээст зураглал, хөдөлгөөнт болон Виртуаль геодүрслэлүүдийн тухай онолын суурь мэдлэгийг олгоно. Геодүрслэлийг Зурагзүйн салбар болон бусад шинжлэх ухааны салбарууд геомэдээллийн зураглал үйлдэхэд хэрхэн үр дүнтэй, оновчтой ашиглах арга аргачлалыг онолын үндэстэй практик ажлуудын хамт судлана.